Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 20 жилийн ял оноолоо

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө иргэн Б.Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 7 настай Ц-г хүчиндэж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан байна. Уг хэрэгт Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Б-д бага насны хүүхдийг хүчиндсэн үйлдэлд 15 жилийн хорих ял, хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 5 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Дээрх гэмт хэрэг нь ахуйн хүрээнд гэр бүл, найз нөхдийн дунд архидан согтуурч, хүүхдийг хараа хяналтгүй орхисны улмаас үүдэн гарсан бөгөөд энэ нь эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирох шалтгаан нөхцөл болжээ. Иймээс нийт эцэг эхчүүддээ бага  насны  хүүхдүүдээ  хараа  хяналтгүй  байлгахгүй байхыг анхааруулж байна! 

Эх сурвалж: ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)