Гашуунсухайт боомт дээр үүссэн дараалал харьцангуй багасаж 46 орчим км үргэлжилж байгаа аж.Долоо хоногийн дундуур уг боомтоор нүүрс тээвэрлэж байгаа машины цуваа 140 км-т хүрээд байсан юм.
2018 он гарснаас хойш 4-6 дугаар сард Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар 850-950 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн талаар боомтын захиргаа мэдээлж байна. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард тогтоол гаргаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уртын тээврийг эхлүүлсэн юм. Ингэснээр Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт, Тавантолгой-Гашуунсухайт гэсэн маршрутаар нүүрс тээвэрлэж байна. Хил дээр үүссэн дараалал нь БНХАУ-ын талын нүүрсний татан авалтаас шууд хамаарч байгаа билээ.