Дөрвөн жүдоч медалийн төлөө барилдана

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 57, 63, 70 кг-д манай бөхчүүд өрсөлдсөн.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар эхний өрсөлдөгч болох Кыргызийн Бектур Рысмамбетовт барилдааны үндсэн цаг дуусахаас 16 секундын өмнө иппоноор унаж, хасагдсан юм.

81 кг-д О.Ууганбаатар 16-д Тажикстан улсын жүдоч Акмал Мурадовыг иппоноор ялж, шөвгийн наймд үлдсэн ч харамсалтай нь, Казахстаны Дидар Хамзаг дийлсэнгүй. Улмаар торгуулийн тойрогт Узбекистаны бөх Шарофиддин Болтабоевийг хоёр вазаригаар илүүрхэж, хүрэл медалийн төлөө БНСУ-ын И Сен Сотой барилдахаар боллоо.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа эхний даваанд Вьетнамын Ти Бич Нгок Нгенийг цэвэр ялаад шөвгийн наймд Хойд Солонгосын 22 настай жүдоч Ким Жин Атай 12 минутын турш барилдсан боловч нэмэлт цагт иппоноор ялагдав. Ингээд торгуулийн тойрогт Хонконгийн По Сүм Леүнийг цэвэр ялаад хүрлийн төлөө БНХАУ-ын Люү Тон Жуантай хүч сорих юм.

63 кг-д Б.Ганхайч Вьетнам, Тайванийн бөхчүүдийг илүүрхсэн боловч хагас шигшээд япон гаралтай Филиппин жүдоч Киүми Ватанабэд ялагдан хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хан Хэ Жүтэй барилдах болжээ.

Эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал Кыргызийн Айжан Кадырбековаг ялсан ч дараагийн даваанд Гулноза Матниазовад ялагдсан. Торгуулийн тойрогт япон гаралтай филиппин жүдоч Мария Такахашиг ялаад хүрэл медалийн төлөө Казахстаны Жере Бектаскижитэй өрсөлдөх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Mash muu bna ene jil tsuukhun hun oroltsoj bgaa shuu de odoo ed nariog boliod shine zaluu ulsuudaa gargaachee

    0 0 Хариу бичих
  2. Сумъяа санасныг бодоход их тааруу барилдаж бн дахин 16 мин турш барилдаж бга нь хир баргийн эмэгтэй хүнээс гарахааргүй тэвчээр. Хүрэл заавал авна шүү

    0 0 Хариу бичих