Талбайн төвөөс өөрийн хаалганд гоолджээ

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Хаддерсфильд таун” багийн голланд хамгаалагч Жуниньо Бакуна Лигийн цомын тэмцээний хүрээнд “Сток Сити” багтай тоглохдоо талбайн төвөөс өөрийнхөө хаалганд гоолджээ. Түүний гоолыг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид “Бүх цаг үеийн хамгийн шилдэг автогоол” хэмээн ёжилж байна.

Тэрээр тоглолтын цаг дуусч, шүүгчийн мэдлийн нэмэлт цаг үргэлжилж байх үед гоолдсон бөгөөд баг нь 0:1-ээр хожигдож явсан аж. Түүний гоолын "ачаар" баг нь 0:2-оор хожигджээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)