Харвардын профессор кокосын тосыг хүнсэнд хэрэглэх нь аюултай гэж анхааруулав

Эко хүнс, эрүүл мэндийн  бүтээгдэхүүн зардаг дэлгүүр бүрт байдаг кокос буюу наргил модны самрын тосыг хүнсэнд хэрэглэх аюултай зүйл гэж Харвардын их сургуулийн профессор анхаарууллаа. Үс, хумсанд тэжээл өгөхөөс эхлээд таргалалт, цус харвалт зэрэг өвчний үед хэрэглэвэл нааштай үр дүнд хүрнэ гэсэн заавар, зөвлөгөөтэй зарагддаг кокосын тос нь олон өвчний шалтгаан болдог байна.

Харвардын Их сургуулийн профессор, эпидемиологич Карин Мишель “идэж болох хамгийн муу, бас хортой зүйлийн нэг” хэмээн кокосын тосыг тодорхойлжээ. Тэрээр Фрэйбургийн Их сургуульд тавьсан “Кокосын тос ба бусад тэжээлийн алдаа” илтгэлдээ энэ тухай дурдсан байна. Бие дэх холестролын түвшин нэмэгдэх нь зүрх судасны өвчинд нэрвэгдэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг өдгөө хүн бүр мэддэг болсон. Тэгвэл кокосын тос идэх нь ханасан өөх тосны хувь маш өндөр бүтээгдэхүүн гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй аж. Кокосын тосны 80 хувь ханасан өөх тос байгаа нь гахайн өөхнөөс 2 дахин, үхрийн махныхаас 60 хувиар их гэсэн үг аж. Өнгөрсөн онд АНу-ын Зүрх судлалын нийгэмлэг кокосын тосыг судлаж, хянажээ. Үр дүнд нь кокосын тосны тэжээллэг, ханасан тосны агууламжийн 37 хувийг л хүнсэнд хэрэглэж болохуйц гэж үзсэн байна. Эрүүл мэндийн бусад байгууллага ч энэ төрлийн сэрэмжлүүлэг гаргаж кокосын тосыг хүнсэнд хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг анхааруулж байгаа юм. “Кокосын тосыг хоолны дэглэмд оруулж болно. Гэхдээ энэ тосонд ханасан өөх тосны хэмжээ нь өндөр байдаг учир эрүүл, тэнцвэртэй хооллолтын өчүүхэн хэсэг болж л чадна” гэж Их Британийн Хоол тэжээлийн сангийн ажилтан онцолжээ.

Үнэндээ кокосын тосыг хүнсэнд хэрэглэх нь эрүүл мэндэд ашиг тустай гэсэн шинжлэх ухааны судалгаа, нотолгоо байдаггүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Non holestrol tos yaj holistroliin tuvshing nemegduuleh yum bol eh survaljaa tavina uu Hudal medeelel taraahaas icheech

    0 0 Хариу бичих
  2. Hetruulj hereglebel hor, taaruulj hereglebel em. Yag barimt notolgoogoor notlogdoogui. Harin kokosiin tosnii notlgodsn cause Uud Ih bdg

    0 0 Хариу бичих