Б.Гарамгайбаатар: Хууль зөрчөөгүй

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар намрын чуулганы хугацаанд хэрхэн ажилласан талаараа танилцуулав. Тэрээр “Намрын чуулган ажлын 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, байнгын болон дэд хороо давхардсан тоогоор 130 гаруй удаа хуралдсан байна.  Нийтдээ 212 хууль, 65 тогтоол хэлэлцсэн. АН-ын бүлэг өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахад чухал үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг баталж гаргасан. Өнгөрсөн хугацаанд АН бусад голлох хуулиудад идэвхийлэн ажиллаж, хуульзүй, нийгмийн салбарын томоохон хуулиудыг батлан гаргаж, малчдыг үйлдвэрлэгчдийн хэмжээнд тавьсан” гэлээ. 

Түүнчлэн тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа, гишүүн Ж.Батзандан нар нийгэм, эрүүл мэнд, хууль эрхзүйн салбарт хийсэн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, Хүүхэд хамгааллын тухай, Хамтын тэтгэврийн тухай, Эрүүгийн хууль зэргийг нэрлэлээ.

Үүний дараа бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-УИХ-ын ээлжит бус чуулганыг ганцхан асуудал хэлэлцээд завсарласан. Үүнд АН-ын бүлэг  ямар байр суурьтай байна вэ?

-Ээлжит бус чуулганаар ганцхан ҮХЦ-ийн даргыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Намрын чуулганаар баталсан хуулиудын эцсийн найруулагыг сонсож, зээлийн хэлэлцээрүүдийг баталсан. Мөн зарим хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн.

-Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулсан асуудлыг хууль бус гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Зарим хуульч ч тэгж тайлбарлаж байгаа. Үнэхээр хууль зөрчсөн юм уу?

Ээлжит бус чуулганаар ганцхан ҮХЦ-ийн даргыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Намрын чуулганаар баталсан хуулиудын эцсийн найруулагыг сонсож, зээлийн хэлэлцээрүүдийг баталсан

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татсан асуудал хууль бус үйлдэл биш. Хуулийн дагуу явагдсан. Цэцийн гишүүнийг эгүүлэн татах эрх  анх нэрийг  нь дэвшүүлэн оруулж ирсэн байгууллага болон УИХ-д хадгалагддаг. Үүнтэй холбоотой УИХ-ын дарга З.Энхболд Улсын Дээд шүүхээс саналыг нь авсан.

-Хаврын чуулганаар ямар хуулиудад түлхүү анхаарч ажиллах вэ?

-Хаврын чуулганаар Татварын хууиудад анхаарч ажиллана. Энэ чиглэлийн хууль эрхзүйн реформыг хаврын чуулганаар хийнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ