Ангийн махны зургийг сошиалд тавьсан иргэдийг торгоно

Хөдөө орон нутгаар амарч зугаалж яваа иргэд  хууль бусаар тарвага агнаж боодог хийх, мөн малчид хууль бусаар агнаж бусдад өндөр үнээр зарах тохиолдол гарсаар байна.
Гурван жилийн өмнө тарвагыг хууль бусаар агнахыг хуулиар хориглосон.  Гэвч хууль бусаар агнаж, зургийг нь цахим сүлжээндээ тавьсаар байгаа юм. Сүүлийн өдрүүдэд тарваган тахлын сэжиг илэрсэн ч цахим сүлжээнд тарваганы зураг тавьж, бие биедээ гайхуулах, бусдыг уруу татах нь ихэсч байгаа.

Тэгвэл олон нийтийн сүлжээнд ан, амьтан агнасан зураг тавьбал олон нийтэд буруу сэдэл өгсөн, гэмт хэрэгт турхирсан гэж үзэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттайг анхаарна уу.

Тодруулбал, Амьтны тухай хуульд амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт бий. Энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн  7.6 дугаар зүйлийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 нэгж, хуулийг этгээдийг 3000 нэгжээр торгоно” гэж заасан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр  эр тарвага 170 мянган төг­рөг, эм тарвага 200 мянган төгрөгийг хоёр дахин нэ­мэг­дүүлэн тооцож торгох аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. ёооё. ёстой идмээр санагдчихлаа. золиг чинь даан ч амттай шүү. ганц нэгийг хүнсэндээ хэрэглэхээр авахад яахав дээ. манайхан туйлшраад, бүүр өвчигнөчих юмаа.

    0 0 Хариу бичих
  2. хутганы ир сумны үзүүрт өсдөг гэсэн тахал гарлаа гээл байшаа түүхий мах идээл гарч байгаа шүү дээ алж чадахгүй шарахдуулаал тарвага гэсэнээс тэр хужаа гараа цэгцэлж монголоороо бхйсан дээр байх даа

    0 0 Хариу бичих
  3. Er ni bol irgen hun gants boodog idhed yadag yum ashigiin tuluu agnaj baigaa huhuduudtei asuudal tootsoh heregtei zurag tavihgui bailaa geed zogsoh zuil bish l dee huuli hynaltiin humuus mani metees uhaantail bailtai iim zuil yriad zogcoj baigaad haramsaj bna

    3 1 Хариу бичих
    • Болохгүй гэсэн бол болохгүй. Битгий олон юм шалчигнаад бай...

      3 4
  4. Tsahim suljee

    0 2 Хариу бичих
  5. tegej baixaar ter nvtsgen shaldan es bus zurag tawisanaa orold arai ix mongo olno

    0 0 Хариу бичих
  6. Энэ юу вэ? Хулгана уу?

    0 0 Хариу бичих
  7. Энэ eagle.mn ийг зураг тавьсан гэж торгооч ээ. Хууль завхаруулагч

    12 0 Хариу бичих