Рианна шинэхэн “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимнэ

Америкийн R’n’B поп-дуучин  Рианна алдарт “Vogue” сэтгүүлийн Британи хувилбарын  есдүгээр сарын нүүрийг чимэх тухай “Fashionista” мэдээллээ.

Дуучин  бүсгүй зураг авалтад том хэмжээний цэцгэн малгайтай, улбар шар бээлийтэйгээр оролцжээ. Нүүр хувиргагчид Рианнад өтгөн хүрэн улаан гялалзсан уруулын будгийг сонгон мөн хөмсгийг нь Марлин Дитрихийн стилиэр нарийхан хар болгон харандаагаар тодруулан будсан байв.

Зураг авалтыг гэрэл зурагчин Ник Найт ба “British Vogue”  сэтгүүлийн Ерөнхий редактор Эдвард Эннифули нар зохион байгуулжээ. Тус сэтгүүлийн түүхэнд намрын дугаарын нүүрэнд гарч байгаа анхны өнгөт арьст  эмэгтэй нь Рианна болжээ.

Үүний өмнө долдугаар сард нэр нь төдийлөн тодроогүй  хар арьст гэрэл зурагчин “Vogue” сэтгүүлийн Америк хувилбарын нүүр хуудасны голлох зургийг авчээ. Энэхүү зураг авалтад  R’n’B дуучин  Бейонсе оролцсон. “Vogue” сэтгүүлийн  ерөнхий редактор Анна Винтур дуучин эмэгтэйд зураг авалтын бүх эрхийг өгсөн ба дуучин 23 настай хар арьст Тайлер Митчелл гэдэг гэрэл зурагчинг урьсан байна. Залуу ийнхүү сэтгүүлийн нүүрний зураг авсан анхны хар арьст хүн болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)