Орос “Оддын дайны онгоцтой” болно

Ирэх онд Оросын цэргийнхэн сайжруулан шинэчилсэн “Ил-22М11” онгоцыг зэвсэглэлд авах ба орчин үеийн төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон учраас  нисэгчид онгоцыг “оддын дайных” гэж нэрлэжээ.

Бүх шинэчлэл бүрэн хийгдсэний дараа уг онгоц нь бодит хугацаагаар хуурай замын болон сансрын хүчний анги нэгтгэлийг удирдах командын пункт болох юм. "Ил-22М11" онгоц бүр нь шинэчлэгдсэн цахим төхөөрөмжүүд ба хуурай замын болон агаарын хүчний системүүдтэй интеграцлагдсан холбооны дамжуулах зангилаатай байх юм. "Ил-22М11" онгоцны их бие шинэлэгдэхгүй түүний ашиглалтын хугацааг  ээлжит удаагаа сунгах гэнэ. "RF-9441" гэсэн хувийн дугаартай "Ил-22М11" онгоцыг  эхлэн шинэчлэх бөгөөд шинэчлэлд нийт таван машиныг оруулах гэнэ. Түүний бүх зардал нь 1,6 тэрбум  рубль байх ажээ.

Америкийн ийм зориулалтын машиныг "Boeing 747" агаарын хөлгийн бааз дээр бүтээсэн ба "Boeing E-4В" гэж нэрлэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)