Венесуэлийн дүрэгчдийн урсгалын улмаас Эквадор онц байдал зарлав

Венесуэлийн дүрвэгчдийн урсгалын улмаас Эквадорын Засгийн газар нутаг орондоо онц байдал зарласан тухай  тус орны ГХЯ мэдээлсэн байна.

Карчи, Пичинча, Эль-Оро мужуудад онц байдал үргэлжилж, ийм дэглэм нь тус орны хойд хилийн дагуух нутагт дүрвэгчдийн асуудлыг шийдэхэд туслах ёстой гэнэ.

“Бид цагаа олон хөдөллөө. Эквадорын нутагт  хүрэлцэн ирж байгаа хүмүүст туслах зорилгоор бид анх удаагаа онц байдал  зарлаад байна” гэж  орлогч сайд Сантьяго Чавес мэдэгджээ.

Хил дээр Эквадорын цагаачлалын хяналтын албаны ажилтнуудыг нэмэгдүүлсэн ба эмч, сэтгэл зүйч, нийгмийн хангамжийн ажилтнуудыг бас дайчлаад байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)