СЕХ-ноос намуудад батламж гардууллаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар 13 намыг бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэсний дагуу өнөөдөр буюу 8 дугаар сарын 10-ны өдөр буюу өнөөдөр эдгээр намуудад Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг батламжийн хамт гардууллаа.

Батламжаа гардаж авсан намууд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд бие даан нэрээ дэвшүүлэгчид 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)