Тайвань энэ жил 292 оюутанд тэтгэлэг олгоно

Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийнхан зорилтот бүлгийн хүүхдийн боловсролыг дэмжихийн тулд оюутнуудад тэтгэлэг олгодог. Тус сан Монголд 2008 оноос эхлэн тэтгэлэг олгох болсон бөгөөд одоогоор 2500 оюутанд тэтгэлэг олгоод байна. Тухайлбал, 2016 онд 415, 2017 онд 350 оюутанд тэтгэлэг олгосон билээ.

Харин энэ жил 292 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлгийг өнөөдөр гардуулах юм байна. Тодруулбал, шинээр оюутан болж буй 80 оюутанд 800 мянга, II-IV дамжааны 192 оюутанд нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох бол сурлага болон нийгмийн идэвхээрээ тэргүүлж буй 20 оюутанд гурван сая төгрөгийн тэтгэлэг гардуулах ажээ.

Түүнчлэн энэ жил ахлах сургуулиа төгссөн, англи хэлний мэдлэгээрээ бусдыгаа манлайлсан хоёр сурагчийн бүх зардлыг хариуцан Тайванийн их сургуульд сургах юм байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)