Хүй долоон худагт “Нүүдэлчин монгол” наадмын нээлт болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин монгол” наадмын нээлт өнөөдөр 11.00 цагт Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт болно.

Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын VI их наадмыг хамтатган энэ сарын 11-15-нд үргэлжлэх тус наадам нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Тиймдээ ч дээрх таван ай савын хүрээнд солын биет бус өвүүдийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.

“Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ онд зохион байгуулагдсан бөгөөд II шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд оролцож байгаа. 2000 орчим үндэсний спортын тамирчид дээрх өдрүүдэд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан  таван өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Наадам зугаа цэнгэлээ болимоор доо. Улс орны хөгжил, хүн ардынхаа ахуй амьдралыг сайжруулах талаар ярьж хэлж сэтгэх цаг болсон баймаар юм даанч дээ

    0 0 Хариу бичих