Бразилд гэмт хэргийн үзүүлэлт огцом нэмэгджээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Бразил улсын гэмт хэргийн үзүүлэлтүүд өссөн тоо гарчээ. Тус улсад гарсан хүн амины хэргийн тоо гэхэд ганцхан жилийн дотор 3 хувиар өссөн нь Өмнөд Америкт гарсан хэргийн тооноос ч давсан үзүүлэлт юм.

Бразилийн Хүн амын аюулгүй байдал форумын үеэр танилцуулсан тоон мэдээлэлд дурдсанаар хүн амины хэрэг 3 хувиар, хүчингийн хэрэг 8 хувиар өссөн гэсэн үг юм. Үүгээр зогсохгүй 4539 эмэгтэй харгис этгээдүүдийн гарт амиа алдсан нь өмнөх оныхтой харьцуулахад 6.1 хувиар нэмэгдсэн хар мэдээ болж байна.

Бразил улсын хувьд гэмт хэргийн гаралт өндөртэй улсад тооцогддог. Гэмт хэргийн гаралт өсөхөд нөлөөлж буй зүйлийн нэг нь цагдаагийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж форумын үеэр онцолжээ.

Цагдаагийн албан хаагчид хүч хэрэглэх явдал Рио дэ Жанейро хотод илүү их гардаг байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)