Ерөнхийлөгч Д.Трампын хадмууд америкийн иргэн болох тангараг өргөжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хадмууд өчигдөр цагаачлалын асуудлаа цэгцлэн, АНУ-ын иргэн болох тангараг өргөжээ. Словьян улсын иргэн Виктор болон Амалижа Кнавс нар Манхаттений Орон нутгийн аюулгүй байдлын газар очиж тангараг өргөснөөр АНУ-ын албан ёсны иргэн боллоо. 

Тэргүүн хатагтайн эцэг, эх охиныхоо, эсвэл хэн нэгэн ажил олгогчийн дэмжлэгтэйгээр цагаачлалын асуудлаа нааштай шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг шинжээчид онцолж байсан юм. Хэрэв охиныхоо дэмжлэгийг аваагүй бол тэдэнд ажил олгож буй гэдгээрээ батлан дааж буй америкийн иргэний өргөдлөөр АНУ-ын иргэн болох боломжтой. Сүүлийн хувилбарт төгс тохирох хүн нь үл хөдлөх хөрөнгийн бизнесээр тэрбумтан болсон, ерөнхийлөгч хүргэн гэдэг нь тодорхой. 

АНУ-ын шинэхэн иргэн Виктор Кнавс хүргэнээсээ 2 насаар, харин хатагтай Кнавс 1 насаар эгч гэнэ.

Сануулахад, АНУ-ын тэргүүн хатагтай Мелани Трамп 1996 онд Нью Йорк хотод суурьшин, 2005 онд Доналд Трамптай гэрлэж, 2006 онд АНУ-ын иргэн болж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)