АНУ-д бэлтгэгдсэн тахиан махны 70 гаруй хувь хүнцлээр хордсон байдаг

Associated Press-ийн мэдээлснээр, АНУ-ын Хүнд, эмийн хэрэглээг зохицуулах агентлагаас тус улсад худалдаалагдаж буй тахианы махнаас хүнцэл илэрчээ. Махны чиглэлээр өсгөж буй тахиан фермүүд тусгай төрлийн тэжээл хэрэглэдэг нь тахианы махыг ийнхүү хордуулдаг байна. Хүнс, эмийн хэрэглээг зохицуулах агентлагийн хийсэн шалгалтаар АНУ-ын дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй тахиан маханд хийсэн шинжилгээгээр хүнцлийн сорилын хариу эерэг гарсан аж. Жинг нь богино хугацаанд нэмэгдүүлэхээр тахиа, цацагт хяруул, гахайнд тусгай төрлийн бодис тэжээлд нь нэмж өгдөг нь ийм байдалд хүргээд байна. АНУ-д бэлтгэгдсэн тахианы махны 70 гаруй хувь нь хүнцэл агуулсан тусгай тэжээлээр тэжээгдсэн гэж Хүнс, эмийн хэрэглээг зохицуулах агентлаг батлаж буй.

Тусгай тэжээлд агуулагдах хүнцэл нь тахианы элгэнд ихээр агуулагдаж байгааг шинжилгээгээр тогтоожээ. Учир нь элэг өөрийн үндсэн үүргийн дагуу бие дэх хорт бодисыг шүүж өөртөө авч үлдсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа. Тусгай тэжээлийг үйлдвэрлэгч Roxarsone үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож өгөх хүсэлтийг холбогдох албанд хүргүүлжээ.

Уг асуудал олон жилийн өмнөөс сөхөгдөн яригдаж байгаа ч тусгай тэжээл үйлдвэрлэгчид, тахиа болон цацагт хяруулын ферм, гахайн аж ахуй эрхлэгчид хүнцлийн агуулагдаж буй хэмжээ хүний биед хор учруулах түвшинд хүрэхээргүй маш бага хэмжээтэй хэмээн заргалдаж байгаа юм.

Харин эрдэмтэд, эмч нар тахиа, цацагт хяруул, гахайн маханд агуулагдаж буй хүнцлийн хэмжээ хэдий бага ч хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг анхаарууллаа. Өмнөд Каролинагийн Экологийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн судалгааны баг хүнцэл, хар тугалга, мөнгөний багахан нөлөө нь ураг, бага насны хүхдийн мэдрэлд хүчтэй нөлөөлдөг гэдгийг олон жилийн судалгааны дүнд батласан нь бий.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Дэлхий хүний тоогоор хэт ихэддэж байгаа. Нэг өвчин зохиож тараасан. Ихэнх нь явдаггүй ээ. АНУ өвчин тараах эм зохиож иргэдийг туршилт болгохоороо дээгүүр тэхээс өөр арга байхгүй. 5 хүний нэг нь оюуны хомсдолтой гаж хүмүүс. Үүүндээ хүн амаа цэвэрлэх ажиллагаа явуулж байгаа. Үүнийг ойлгохгүй ЭМЯам царайлагчид эх орон Монголдоо бүү хэрэглээч. Яагаад гэвэл үүн дээр дутуу явдаг ЭМЯам царайлагчид. Үндсэн мэдлэггүй доройчууд.

    0 0 Хариу бичих