Эрт урьдын цагт хоёр удаа

Ихэр ах дүү Жош, Жереми Салерс, ихэр эгч дүүс болох Бриттани, Бриана Дийн нартай 2018 оны хоёрдугаар сарын 2-нд хуримлажээ. Тэдний хурим Охайо мужийн Твинсбургт болсон Ихрүүдийн наадмын өдрөөр болж Twice Upon a Time буюу “Эрт урьдын цагт хоёр удаа”  хэмээн нэрлэгдэн сошиал орчинд тарсан юм.

Ихэр залуус ихэр охидтой гэрлэсэн түүх олон байдаггүй. Тиймдээ ч тэдний гэрлэлт хүмүүст сонирхолтой, содон санагдах нь зүй. Салерсийн залуус ч мөн өөрсдийн нэрийг онцгой байлгахаар шийдсэн бололтой. Ихэр хосууд нэг байшинд хамтдаа амьдрах болжээ.

Ихрүүд өнгөрсөн жил Ихрүүдийн наадмаар танилцацгаасан гэдэг. “Бриттани анх Жош, Жереми хоёртой танилцаад зогсож байсан. Бид наадмын сүүлчийн өдрийг хамтдаа өнгөрүүлэн элдвийг ярилцаж хөгжилтэй байсан. Тэр үед цаг хугацаа маш удаан өнгөрч, бүх зүйлийн хурд удааширсан мэт санагдаж байж билээ” хэмээн Бриана дурсчээ. Жош, Жереми хоёр сэтгэлийг нь булааж, дурлуулах ихэр эгч дүүстэй таарахгүй бол гоонь хэвээрээ насыг барцгаана гэж ярилцдаг байж. Хэзээ ч бүтэхгүй, гоонь хэвээр өтлөх юм байна гэж найз нөхдийнхөө шоолох, халаглахыг ч үл тоон хүлээсэн залууст хувь тавилан үзэсгэлэнтэй, ухаалаг, бас ижилхэн зовлон жаргал туулж буй ихэр бүсгүйчүүдтэй танилцуулснаар ихрүүдийн хүсэл биелэх нь тэр.

"Бриана бид хоёр олон залуустай болзож байсан ч аль нь ч бүтээгүй. Тэд ихэр байхын онцлогийг ойлгодоггүй, өөрт нь таалагдсан эмэгтэйтэй яг ижил харагддаг тэс өөр зан ааш, үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй бүсгүй байдгийг ойлгодоггүй байсан. Ихэр байх гэдэг гайхалтайн зэрэгцээ адармаатай зүйл шүү дээ" хэмээн Бриттани тайлбарлав.

Ихэр хосууд нэг байшинд хамтдаа амьдарч хүүхдүүдээ ч хамтдаа өсгөж хүмүүжүүлнэ гэж төлөвлөж буй аж.

Эрт урьдын цагт хоёр удаа

Ихэр ах дүү Жош, Жереми Салерс, ихэр эгч дүүс болох Бриттани, Бриана Дийн нартай 2018 оны хоёрдугаар сарын 2-нд хуримлажээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)