Газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 347-д хүрчээ

Индонезийн Ломбок аралд болсон 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 347-д хүрчээ. Энэ тухай Индонезийн Засгийн газрын мэдээллийн төв агентлаг Антара дамжууллаа.

Өнгөрсөн ням гарагт болсон газар хөдлөлтийн улмаас 10 мянга гаруй иргэн орон гэргүй болсон бол нас барсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Индонезийн Гамшгаас сэргийлэх агентлагын мэдээнд дурдсанаар 1400 хүн хүнд бэртэж, 156 мянган хүн сураггүй алга болсон байгаа аж. Эрэн сурвалжлах, аврах ажиллагааны баг Ломбок арлын өмнөд хэсэгт ажиллаж байна. Газар хөдлөлтийн чичиргээ дараагийн 14 хоногт нь ч үргэлжилэн мэдэгдсээр байна гэдгийг иргэдэд анхааруулжээ.

АНУ-ын Геологийн судалгаагаар өнгөрсөн лхагва гарагт Индонезийн аялал жуулчлалын гол хот болох Сенжижи, Гили арлуудад 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)