Аргентинд үр хөндөлтийг хуульчлахыг эсэргүүцэгчдийн жагсаал үргэлжилж байна

Ана Мариа Ацеведо гэх 19 настай ч хэдийнээ 3 хүүхдийн ээж болсон бүсгүй 14 хоногтой жирэмсэн гэдгээ мэдээд үр хөндүүлэхээр эмчид ханджээ. Бүсгүйн үр хөндүүлэх хүсэлт зөвхөн хүүхдээ тэжээж чадах эсэхээс бус түүний биеийн байдалтай шууд хамааралтай аж. Ана Мариа Ацеведо ясны хорт хавдартай гэж оношлогджээ. Химийн эмчилгээ хийлгэхээр товлогдсон ч жирэмсэн учир тов нь цуцлагдсан байна. Бүсгүй химийн эмчилгээ хийлгэхийн тулд үр хөндүүлэх хүсэлтэй байгаагаа шийдвэрлүүлэхээр хуульчид хандсан ч Аргентины үр хөндүүлэхийг хориглосон хуулийн “саарал бүс”-д гацжээ. Бүсгүйн бие муу байсан ч хүүхдээ 6 сар хүртэл тээж, хийсвэр хагалгаагаар төрүүлжээ. Нярай 24 цагийн дараа, харин Ацеведо бүсгүй 14 хоногийн дараа нас барсан байна.

Уг хэрэг болсон 2007 онд Аргентин улс үр хөндөлтийг хориглосон хуулиа шинэчлэхээр Конгрессээр хэлэлцжээ. Хуулийг шинэчлэх асуудал удааширсаар энэ жилээс Конгресст хэлэлцэгдэж эхлээд байгаа юм. Өнгөрсөн мягмар гарагт  жирэсмний эхний 14 хоногтойд үр хөндөлт хийхийг гэмт хэрэгт тооцох заалтыг хүчингүй болгох эсэх талаар санал хураалт явагдсан ч Конгрессийн гишүүдийн олонхийн саналаар хуучин хэвээр үлджээ. Мексик, Уругвай, Гуяана, Кубад үр хөндөлтийг зарим тохиолдолд хуульчлан зөвшөөрсөн байдаг бол Эл Сальвадор, Доминикан, Никрагуад бүрэн хориглодог.

Эмнести Интернэйшнл байгууллагаас хийсэн судалгаагаар сүүлийн 25 жилд Аргентин улсад хууль бус буюу нууцаар хийсэн үр хөндөлтийн улмаас 3000 гаруй бүсгүй хорвоог орхисон гэсэн тоо гарчээ.

Пап Франсис төрөлх нутагтаа нэр хүндтэй, нөлөө ихтэй нэгэн. Тэрээр үр хөндөлтийг бүрэн хориглох талыг баримтладаг. Өнгөрсөн даваа гарагт Аргентины өдөр тутмын Clarín сонин Пап Франсисын “Үр хөндөлтийг дэмжиж буй Конгрессийн гишүүдийг эргүүлэн татах хэрэгтэй” гэсэн утгатай үгсийг эшлэжээ.

Харин ард иргэдийн дунд явуулсан санал асуулгад хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь үр хөндөлтийг зайлшгүй тохиолдолд зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. “Ni una menos” буюу “Хэнийг ч орхигдуулахгүй” хэмээх уриан дор болж буй үр хөндөлтийг хуулийг шинэчлэхийг шаардаж буй феминист хөдөлгөөний жагсагчид улам идэвхжиж байгаа аж. Жагсагчдын тоо хэдэн саяд хүрчээ. Жагсагч бүсгүйчүүд ногоон ороолтоо ижилссэн бол толгойн цагаан даруулга, улаан нөмрөгөөр ижилссэн жагсагч бүсгүйчүүд тус улсын түүхэн дэх бараан явдлыг сануулж буй гэнэ. Аргентин улсад 1976-1983 оны хооронд эмэгтэйчүүдийг зөвхөн хүүхдээ тээлгэж төрүүлүүлэхийн тулд хулгайлан, хүчирхийлүүлж байсан гэдэг. Цэргийнхэн 30 000 гаруй охид бүсгүйчүүдийг хулгайлан, хүчирхийлж жирэмслүүлдэг байсан бөгөөд эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлмэгц “алга болгодог” байжээ. Харин хүүхдүүд нь цэргийн албан хаагчдын гэр бүлийнхэнд үрчлэгддэг байв. Уг түүхэн аймшигт явдлыг зохиолч Маргарет Этвүүдийн Handmaid`s Tale зохиолыг найруулагч Лукресиа Мартел  ижил нэртэй кино болгон бүтээсэн нь бий.

Аргентины хуульч Донда 1977 онд цэргийн шоронд төрсөн бөгөөд жинхэнэ эхийгээ алагдсаны дараа цэргийн гэр бүлд үрчлэгдсэн олон мянган хүүхдүүдийн нэг гэдгээ олж мэджээ. Тэрээр 2003 онд өөрийн биологийн эцэг, эхийн нэрийг олж мэдсэн байна. Донда “Үр хөндөлтийн хуулийг шинэчлэх санал хураалт Аргентин улсын эргэлтийн цэг болно” гэж сэтгүүлчдэд хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Эмэгтэй хүн Монголд эр хүний боол дургүй сэтгэлгүй хүний хүүхэд гаргах. Энэ бол хүний эрхийн санаагаар бол эмэгтэй хүн хүүхэд гаргая гэж санаа бодол бүрэлдээгүй байхад хүчиндүүлж хүүхэд гаргалаа. Тэр хүүхдийг хүн шиг хайрлах уу үгүй үзэн ядна. Гэх жишээний хүүхдүүд гудамжинд хаягдаж байна. Тэхэд Монгол тэнэг хууль эхийг ялтан болгодог нөгөө эр хүн бүү мэд. Эмэгтэй хүн бол хүн үйлдвэрлэгч машин.Тэхдээ би тэдэн насандаа тэр хүний ,энэ хүний хүүхэд гаргана гэж эх жинхэнэ эх болно. Миний санахад Манай Монголчууд хүүхэд гаргана гэж гаргасан хүн 35 хувь. Хүүхдээ подезонд хаялаа гэхэд барууны оронд хэзээ ч эцэг эхэд үл өгнө. Манай Монголд улс төрд гаж эрчүүд их учир это не касается

    0 0 Хариу бичих