Эмэгтэй элсэгчдийн дүнг бууруулж тавьдаг байсандаа уучлалт гуйв

Зүүн талаас: Токиогийн Анагаахын их сургуулийн сургалтын албаны захирал Тэцуо Юкиока, Сургуулийн дэд захирал Кэйсүке Мияазава.  Jiji Press/AFP/Getty Images

Токиогийн Анагаахын их сургуульд дотоод шалгалт хийсний дараа эмэгтэй оюутнуудын тоог хязгаарлахын тулд элсэлтийн шалгалтын дүнг бууруулан тавьдаг байсан зөрчил илэрсэн билээ. Тэгвэл тус сургуулийн удирдлага ийм зүй зохисгүй үйлдэл гаргаж байсандаа олон нийтээс уучлалт гуйсан байна.

Хүйсээр ялгаравлан гадуурхсан ийм үйлдлийг 13-14 жилийн өмнөөс гаргаж эхлэжээ. Уг хэргийг мөрдөн шалгасан хуульчид Токиогийн Анагаахын их сургууль эмэгтэйчүүдийн элсэгчдийн шалгалтын дүнг 20 хувиар бууруулж, эрэгтэйчүүдэд 20 оноог нэмдэг байсан гэдгийг тогтоосон байна. Үүгээр ч зогсохгүй Токиогийн Анагаахын их сургуулийн захирал асанг авилга авсан хэргээр шийтгэхээр болжээ. Сургуулийн хуучин захирал эцэг эхчүүдээс мөнгө авдаг, Боловсролын яамны өндөр албан тушаалд ажилладаг эрхмийн хүү тус сургуулийн элсэлтийн шалгалтанд гурван удаа унасан ч 20 оноо зүй бусаар нэмүүлснээр хасагдах шугамны дээр жагссан зэрэг олон зөрчлийг илрүүлжээ.

Тус сургуулийн одоогийн захирал Тэцүо Юкиока “Олон нийтийн итгэлийг алдсан тус үйлдэлд гүнээ харамсаж байна. Эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхах ёсгүй. Эмэгтэй элсэгчдийн шалгалтын дүнг шударга бусаар засварладаг байсныг мэдээгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Япон эмэгтэйчүүдийн 50 хувь нь коллежийн боловсролтой байдаг нь дэлхийд өндөр үзүүлэлтэд ордог Гэхдээ тэднийг ажлын байранд ялгаварлах үзэгдэл өнөө ч оршсоор байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)