Олимпын аварга Алан Хугаев ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч боллоо

Алан Хугаевыг Оросын чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилжээ. Алан Хугаев энэ жил 29 нас хүрсэн бөгөөд 23 хүртэлх насны залуусаас бүрддэг чөлөөт бөхийн шигшээ багийг дасгалжуулах юм. Тэрээр 2011 онд Залуучуудын зуны Универсиадын алт, 2012 оны Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн аварга, 2013 онд Чөлөөт бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)