Энэтхэгийн улс төрийн лидер Карунанидхи таалал төгслөө

Энэтхэгийн улс төрийн лидер Карунанидхи 94 насандаа таалал төгсжээ. Хөгшрөлтөөс болж эрүүл мэнд нь муудсан байсан тэрээр орон нутгийн цагаар 18:10-т Тамил Надугийн төв эмнэлэгт амьсгал хураасан байна. Карунанидхи 1969-2001 оны хооронд Тамил Наду мужийн захирагчаар сонгогдон ажиллаж байсан юм. Энэтхэгийн орон нутгийн сонгуульд 13 удаа ялалт байгуулж байсан түүнийг улс төрд нөлөө бүхий нэгэн байсан гэдэг.

Карунанидхийн таалал төгссөн мэдээг сонссон хүмүүс эмнэлгийн гадаа цуглан гашуудал илэрхийлж эхлэсэн бөгөөд орон нутгийн цагдаагийн хэлтсээс үймээн гарахаас сэргийлж эмнэлгийн гадна хамгаалалтанд гарчээ.

Тэрбээр нас барах хүртлээ улс төрд идэвхтэй ажиллаж байсан бөгөөд сүүлд 2016 оны улс төрийн чуулганыг эсэргүүцэн тэмцэгч Жэндама Жалалититагийн эсрэг өрсөлдсөн ч ялагдсан аж.

Карунуниди 1940-өөд онд Дравидийн бослого хөдөлгөөнд оролцсноор улс төртэй холбогдож, улмаад шударга тэмцэгч, Хинди хэлийг эсэргүүцэгчидтэй идэвхтэй тэмцэж байснаараа иргэдийн итгэлийг олсон улс төрчдийн нэг болсон түүхтэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)