Австралийн хүн ам анх удаа 25 саяд хүрлээ

Австрали улсын хүн амын тоо 25 саяд хүрсэн гэдгийг тус улсын статистикийн албанаас зарлав. Шилжин суурьших хөдөлгөөн буюу цагаачлалын асуудалд нээлттэй ханддаг байсан нь тус улсын хүн амын өсөлтөнд нөлөөлсөн гэж үзэх нь ч бий. Австраличууд 388,000 хүн буюу 1.6 хувиар өсчээ. Энэ өсөлтийн 62 хувь нь шилжин ирэгсэд байгаа бол 38 хувь нь байгалийн өсөлт (төрөлт, нас баралтын тоог харьцуулан гаргасан үзүүлэлт) аж. Австрали улс хүн амын өсөлтийнхөө хурдаар 1.1 хувьтай буюу дэлхийн улсуудын энэ төрлийн жагсаалтын 77 дугаар байрт орж байна гэж Дэлхийн банкнаас мэдэгдэв. Доорх графикт Австрали улсад цагаачлан суурьшсан иргэдийн тоог Ази (тод), Европ (бүдэг) ногоон өнгөөр харьцуулан харуулжээ. 

Энэ асуудал Австралийн том, жижиг хотуудад гай, гавьяаг зэрэг авчирсан гэдэг. Хүн амын дийлэнх нь Сидней, Мельбурн зэрэг том хотуудад оршин сууж буй учир Австралийн Засгийн газраас иргэдээ тархан суурьшиж, өөр өөр хотуудад тархаан суурьшуулахын тулд жижиг хотуудад ч гэсэн боломж дүүрэн бий гэдгийг сурталчилдаг байна.

 Автрали улсын хүн амын дийлэнх нь буюу тавны хоёр нь эрэг орчмын бүс болох Сидней, Мельбурнд амьдардаг. Дэлхийд ганцхан тив улс болох Австралийн газар нутгийнх ихэнхэд хүн амьдран суудаггүй. Тус улсын газар нутгийн 20 хувийг цөл эзлэдэг. Засгийн газраас хүн амыг тархаан суурьшуулахад анхаарч байгаа ч байдал дээрдэхгүй байгаа гэнэ.

Австрали нь хүн амынхаа тоогоор 53, Эдийн засгийн чадавхиараа 13, хуурай газрынхаа хэмжээгээр ОХУ, Канад, АНУ, БНХАУ, Бразилын дараа буюу 6, хүн амын нягтралаар 3 дугаар байрт ордог.

Австралийн улс төрийн хүчнүүд цагаачдыг хүлээн авах хэмжээгээ багасгах, тоон хязгаар тогтоох эсэх асуудал дээр маргаантай байсаар ирсэн. Тус улсын өнөөгийн Гадаад хэргийн сайд Тони Аббот “Нэг жилд цагаач иргэн хүлээн авах тоог 80 000 гэсэн хязгаараас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй” гэж үздэг. Харин эдийн засгийн ухааны доктор Аллен жилд 160-210 мянган цагаач иргэн хүлээн авах нь Австрали улсын хувьд яг таарсан тун гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)