Д.Муратад холбогдох шүүх хурал маргааш болно

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг хянаж дуусаад энэ сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн долоодугаар сарын 26-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гурван цаг гаран үргэлжилсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Бахытгүл нар өөрийн биеэр ирж оролцсон бөгөөд Д.Муратын өмгөөлөгч цахимаар шүүх хуралд оролцсон.

Дээрхи хуралдаанаас яллагдагч Д.Мурат, Б.Бахытгүл нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг наймдугаар сарын 8-ны өдрийн 09.00 цагт хаалттай явуулахаар товлон зарласан.

УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна.

Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлджээ.

Б.Бахытгүл  урьдчилсан хэлэлцүүлгийн дараа "Та нар сэтгүүлчид намайг юу гэж харлуулаад байсан бэ. Казакстан руу зугтсан, мөнгө авсан гээд. Миний нэр төрд олон сэтгүүлчид халдаад байгаа. Би шүүхэд тэр сэтгүүлчдийг өгнө гэж бодож байгаа. Эхлээд энэ хэрэг дуусаг. Би энэ хэрэг дээр гомдлоо буцаан татаж аваагүй" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Зүй бус юмны эсрэг тэмцэж байна гэдэг их зориг, тэвчээр шаардаж байгаа. Харлуулж байгаа гарууд аягүй бол Муратаас мөнгө авчихаад л дайралт хийж шантруулах гэж оролдож байгаа өчүүхэн гарууд. Амжилт хүсье.

    0 0 Хариу бичих