Нөхөн сонгуульд нам 102 сая, нэр дэвшигч 92 сая төгрөг зарцуулна

Үндэсний аудитын газар нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо. Ингэхдээ нөхөн сонгуульд нам, эсвлээс зарцуулах зардлын дээд хязгаарыг 102 сая, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 92 сая төгрөгөөр баталлаа. Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их Хурлын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан зардалд зарцуулах мөнгөн дүнгийн хэмжээг гаргасан нь энэ аж.

Сануулахад, УИХ нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдох улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 228.9 сая төгрөгөөр баталсан билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)