Амьтдын тухай сонирхолтой 10 баримт

Имж хөлөө ээлжлэн алхаж чадахгүй учраас үсэрч явдаг гэдгийг мэдэх үү? Эх дэлхийдээ зэрэгцэн амьдардаг ан амьтад, жигүүртэн шувуудын талаар сонирхолтой баримтуудыг Columbus Zoo and Aquarium-ын ажилтан тайлбарлажээ. “Амьтны хүрээлэн, усан доорх ертөнцийг үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийн ямар ч асуултанд хариулж чадахуйц байх хэрэгтэй болдог. Ялангуяа хүүхдүүдийн толгойд орсон сонин, содон, хөгжилтэй, ид шидийн гэмээр асуултуудад ээрч түгдрэлгүй хариулахгүй бол болохгүй шүү дээ. Заримдаа зүгээр л ариун цэврийн өрөөг зааж өгөх нь ч бий” хэмээн тус хүрээлэнгийн ажилтан онцолжээ. Амьтны хүрээлэнгийн ажилтны батлан хэлж буй амьтдын тухай гайхалтай нууцаас хуваалцья.

Санта Клаусын цаа буганууд БҮГД ОХИН

Цаа буга нь эр, эмийн алинд нь ч цусан эвэр ургадаг гэдгээрээ онцлог юм.  Эр цаа бугын эвэр 12 дугаар сарын эхээр ургаж эхлэдэг бол эмийнх нь хавраас эхлэн ургадаг аж. Тиймээс Санта Клаусын цаа буга бүгд охин гэсэн үг. Үүнийг би хүрээлэнг маань үзэхээр ирсэн багачуудад хэлэх маш дуртай.

Тольдож чаддаг ЗААН

"Заан бол тольдож чаддаг цөөхөн хэдэн амьтдын нэг юм. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийнхөө тусгалыг мэддэг. Энэ нь нохой, муур шигээр толины тусгалыг өөр амьтан гэж андуурдаггүй өөрийгөө гэж ойлгодог гэсэн үг юм. Зааныг тольдож чаддаг гэдгийг эрдэмтэд маш хялбар аргааг шалгаж мэдсэг гэдэг. Туршилтанд орсон зааны духан дээр шохойгоор тэмдэг тавиад  толин тусгалыг үзүүлжээ. Үүний дараа заан тэмдгийг өөрийн духан дээр байгаа эсэхийг  шалгасан бөгөөд энэ нь тестийг давсан цорын ганц амьтан бөгөөддалайн гахай, заан гэх мэт маш ухаалаг амьтад манай гараг дээр олон бий.

Имж ээжийн СУПЕР ЧАДВАРТ БИЕ

Имж ээж үр хөврөлийнхөө үеийг хүссэнээрээ зохицуулж чаддаг цорын ганц амьтан гэдэг. Имж нь embryonic diapause гэж нэрлэгддэг үйл явцыг хийдэг гэж анагаах ухаанд тэмдэглэгджээ. Энэ нь үр хөврөлөө цааш хөгжүүлэхэд бэлэн болтлоо хөгжлийг түргэсгэх, эс бөгөөс хойшлуулах чадвар аж.  Имж ээжийн биеийн гайхалтай чадвар үүгээр зогсохгүй.  Түүний хөхний нэг нь уутан дотроо, харин нөгөөх нь гаднаа байдаг гэнэ.  Өсч хөгжих явцдаа бяцхан имжүүд өөр өөр тэжээллэг хэрэгцээгээ  өөр өөр хэмжээ, илчлэгтэй дотор, гадна хөхнөөсөө авдаг.

Хэтэрхий дээр шагайтай ФЛАМИНГО

Гоёмсог, өнгөлөг фламинго  шувууны хөлний тухай үнэн, худал олон баримт байдаг. Ихэнх хүмүүс фламингог өвдгөө эсрэг тийш нь нугалж чаддаг гэж боддог. Харамсалтай нь хамгийн буруу ойлголтуудын нэг нь энэ юм. Тэдний хөлний дундах үе нь тэдний өвдөг биш, тэдний шагай аж.  Ягаахан фламинго шувууны өвдөг эх биетэйгээ бараг залгаа шахам байдаг ч хүмүүсийн өвдөг ямар үүрэгтэй байдагтай яг ижилхэн гэнэ шүү. Эрдэмтэн, судлаачдын тогтоосноор ягаан фламинго нь манай дэлхий дээрх хамгийн анх бий болсон шувуудын нэг. Үлэг гүрвэл зэрэг нэг цаг үед амьдарч асан том биетэй амьтад үхэж үгүй болоход ч гоёмсог нарийн хөлтэй, дэгжин фламинго шувууд амьд үлдэж, хүн төрөлхтөнг угтсан нууцыг харин хараахан тогтоогүй байна.

Хүрхрэх, хүржигнэхээрээ ялгарах МУУЖГАЙНУУД

Ми-гийн төрлийн амьтдыг төрөл дотор нь ялгах хамгийн хялбар арга бол тэднээс гарч буй дуу юм. Арслан, бар архирах чимээ гаргадаг бол шилүүс зэрэг арай жижиг биетүүд нь хүрхэрч, ирвэс зэрэг нь цээжний гүнээс хүржигнэх авиа гаргадаг байна. Энэ бүх чимээг ялгаж салгах маш амархан. Үчимбэрийн цээжнээс гарч буй хүржигнэх чимээ моторт дугуйн хөдөлгүүртэй тун төстэй сонсогддог аж.

Туйлын баавгайн ЖИНХЭНЭ ӨНГӨ

Туйлын цагаан баавгай гэж хүмүүс ярьдаг ч тэдний арьсны жинхэнэ өнгө нь тас хар байдаг. Харин үс нь тунгалаг өнгөтэй аж. Тайлбарлавал шилэн кабельтай адилхан гэсэн үг. Харин цагаан өнгөтэй харагддаг нь хүний нүд тунгалаг зүйлийг цагаан болгож хардагтай холбоотой.

Сарьсан багваахайн ТОО ТОЛГОЙ

Манай дэлхий дээрх хөхтөн амьтдын тавны нэгийг сарьсан багваахай эзлэдэг гэнэ. Энэ нь маш, бүр маш их тоо юм.

Лангур сармагчны жүржийн өнгөт МОНШ

Нас биед хүрсэн лангур сармагчин мөнгөлөг саарал өнгөтэй байдаг ч монш нь улбар шаргал үстэй байдаг. Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэд гайхалтай улбар өнгөө жил ирэх тусам алдаж саарал өнгөтэй болдог нь харамсалтай ч юм шиг.

Алхаж чаддаггүй ИМЖ

Австрали тивийн бэлгэдэл болсон уутат имж хөлөө салгаж хөдөлгөж чаддаггүй. Товчхондоо бол алхаж чаддаггүй гэсэн үг юм. Тиймээс л тэд үргэлж л үсэрч, цовхорч байдаг. Гэхдээ усанд сэлэх үедээ хөлөө салгаж хөдөлгөж чаддаг гэнэ. Урагшлахын тулд тэд үсэрч, ингэхдээ сүүлээ гурав дахь хөл болгон ашигладаг байна. Имжний сүүл тэдний хувьд биеийнх нь хамгийн чухал тулгуур болдог бөгөөд биеэ хамгаалахдаа сүүлэндээрээ тогтож байгаад тийрч байгааг нь ан амьтдын тухай баримтат нэвтрүүлгүүдээс олонтаа харсан бизээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)