The Simpsons хүүхэлдэйн киноны дүрд хувиргагч – Луйе Би

АНУ-ын Калифорнид амьдарч, уран бүтээлээ туурвиж яваа зураач Луйе Би сошиал ертөнцөд алдарших болсон нь The Simpsons цувралтай холбоотой. Зураач залуу өсвөр насандаа амтархан үздэг байсан тус хүүхэлдэйн цувралынхаа дүрд энгийн хүмүүсийн фото зургийг хувиргаж чаддаг авьяастай. Тиймдээ ч дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс түүнд өөрсдийн зургаа илгээхээс эхлээд дотны хүмүүстэй нэг зурагт багтаан хувиргахыг хүсэн тусдаа авахуулсан зургуудаа хүртэл илгээдэг байна. Yellow Caricature хэмээх хуудсаараа дамжуулан хүмүүсийн зургийг хүлээн авч, хүссэнээр нь Симпсоныхон стильд хувиргагч Луйе Би-гийн бүтээлүүд хөгжилтэй, өнгөлөг байж чаддаг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. nice

    0 0 Хариу бичих