ФОТО: МАН-ын бага хурал

МАН-ын ээлжит II Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна. МАН-ын Бага хурал 52.8 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хурлаар үндсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн аж. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох асуудал, мөн нэр дэвшүүлэх асуудал багтаж байна.

Бага хурлыг энэ удаад УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин удирдан явуулах бол орлогч даргаар нь Хэнтий аймгийн Засаг даргын орлогч н.Хэрлэнчулуун ажиллах болж, гишүүд нь дэмжлээ.

Хурлыг нээн  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсний дараа хурлыг хаалттай горимд шилжүүлж, төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж эхэлсэн юм.

Хурлын дундуур МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурал хийж “МАН нөхөн сонгуульд оролцох асуудлыг 100 хувь дэмжлээ” хэмээн мэдэгдсэн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)