Д.Дэмбэрэл: Сонгуульд оролцох талаар үндсэн нэг л асуудал хэлэлцэнэ

МАН-ын бага хурал өнөөдөр 10 минутын өмнө Тусгаар тогтнолын ордонд 52 хувийн ирцтэй эхэллээ. Бага хурлын өмөн МАН-ын бага хурлын гишүүн, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлээс бага хурлын талаар зарим зүйлсийг тодрууллаа.

-Бага хурлаар хэчнээн асуудал хэлэлцэх вэ?

-Үндсэн нэг л асуудал хэлэлцэнэ. Хэнтий аймгийн 43 дугаар тойрогт  УИХ-д нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

-Танай намаас хэн нэр дэвших бодолтой байгаа бол?

-Тэр бол дараагийн асуудал. Нэр дэвшүүлэх хурал биш. Одоо сонгуульд оролцох эсэх асуудлаар л хуралдана.

-60 тэрбумын асуудлыг энэ хурлаар ярих уу?

-60 тэрбумын асуудал гэж бэлтгэгдсэн зүйл байхгүй. Хяналтын ерөнхий хорооны асуудал тусдаа шүү.

-Танай намын уур амьсгал таагүй байдалтай байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Таагүй болоод байгаа нь юу байгаа юм. Манай нам дотоод, тулгамдсан асуудлаа шийдээд гарна. Тулгамдсан асуудал нь сонгуулийн асуудал л байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)