Соёлын өвийг сурталчлах талаар олон улсын хурал боллоо

“Соёлын өвийг хамгаалах, сурталчлахад хурлын байгууллагын үүрэг оролцоо, харилцаа хамтын ажиллагаа” сэдэвт форумын ес дэх удаагийн үйл ажиллагааг манай улсад боллоо.

Форумын үеэр Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, бүс нутгийн ИТХ-н олон талт соёлыг хүндэтгэн үзэж, соёл, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ цаашлаад боловсрол, ШУ-ны салбарын хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлэх урт хугацааны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бий болгох санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн форумд оролцогчид “Монгол соёл, өв уламжлалыг харуулсан үзэсгэлэн” болон “Бэсрэг наадам”-ыг үзэж сонирхжээ.

Зүүн хойд Азийн ИТХ-ын дарга нарын ес дэх удаагийн форумаар соёлын өвийг хадгалан хамгаалах, таниулан сурталчлах ажил бүс нутгийн түвшинд, нэн ялангуяа орон нутгийн байгууллага хамт олны оролцоотойгоор шинэ шатанд гарах эхлэл тавигдсан байна. “Зүүн хойд Азийн орон ИТХ-ын дарга нарын арав дахь удаагийн форум”-ыг ОХУ-д зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Манай улсад анх удаа зохион байгуулагдсан энэ арга хэмжээг Төв аймгийн ИТХ, ЗДТГ зохион байгуулж байгаа юм. Форумд таван орны 10 мужийн 100 гаруй төлөөлөгч болон бусад аймгуудын ИТХ-ын дарга нар оролцож байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Zuv zuv

    0 0 Хариу бичих