"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийжээ

Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах тогтоолын төслийг УИХ хаврын чуулганы төгсгөлд баталсан. Ингэснээр Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсад арилжаалахаар болж буй юм.

Энэ хүрээнд бэлтгэл ажлын талаар Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумьяабазар Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал байна. Иймээс санхүү, хууль, техник болон бусад нарийвчилсан үнэлгээний зөвлөх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх ур чадвартай хуулийн этгээдийг яаралтай сонгон шалгаруулах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)