Хугацаа хэтэрсэн зээлтэй 14170 иргэний мэдээллийг “хар жагсаалт”-аас хаслаа

Монголбанкны Ерөнхийлөгчийн энэ сарын 1-ний тушаалаар иргэний зээлийн мэдээллийн лавлагаанд хамаарах мэдээллийн нөхцөлд  нэмэлт оруулж баталжээ.

Уг нөхцөлд:

2018 оны 6 дугаарын сарын 01-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээс (лизинг)-ийн төлбөр нь бүрэн төлөгдөж дууссан,

Нэг удаагийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй иргэний Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг хэвийн ангилалд шилжүүлэхээр боллоо. Уг шийдвэрийн дагуу нийт 14170 иргэний мэдээлэл дээрх нөхцөлийг хангаад байна.

Монголбанк үүнээс өмнө 2017 онд 25621, 2018 оны гуравдугаар сард 41085 иргэнийг санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангасан. Эдгээр иргэдийн мэдээлэлд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал тус бүрт тавигдсан нөхцөлийн дагуу хязгаарлалт хийсэн байна. Тэдгээр нөхцөлөөс дурдвал, зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан, олгогдсон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөө заасан хугацаанд (2017 оны хувьд 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2018 оны хувьд 2 дугаар сарын 1-ний өдөр) барагдуулж дуусгасан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй байх гэсэн шаардлагыг тавьж байсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)