ХЗХ-ны дэлхийн чуулга уулзалтаар дижитал технологийг онцлов

Сингапур улсад болсон хадгаламж, зээлийн хоршооны дэлхийн чуулга уулзалтаар салбарын зах зээлийн олон улсын чиг хандлага, финтек, блокчэйн технологид суурилсан дижитал гүйлгээ, дижитал эдийн засгийн талаар түлхүү төвлөрч хэлэлцсэн байна. 

Чуулганаар Европын дижитал технологи, инновацийн тэргүүлэх эксперт, стратегич, Футурист Шиви Жервис тавьсан илтгэлдээ “Хүн төрөлхтөн илүү дижитал болж байгаа ч дижитал технологи улам бүр хүн шиг болж байна. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаан (artificial intelligence) нь илүү хүний хийдэг үйлдлүүдийг хийж гүйцэтгэх чадвартай болсоор байгаа. Технологийг бид бизнесийн соёл, холбогч, хурдасгуур гэж ойлгох хэрэгтэй. Технологи нь зөвхөн хувирч өөрчлөгдөөд байдаг зүйл биш харин тогтвортой байж, урт хугацаанд үр нөлөө нь бий болдог зүйл юм” хэмээжээ.

Мөн тэрбээр дижитал шилжилт нь процесс гэхээсээ илүү оюун санааны тухай ойлголт юм. Байгууллага бүр одоо хийж байгаа зүйл болон ирээдүйгээ баталгаатай болгохын тулд гурван зүйлийг хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал “Дижитал IQ-ийг нэмэгдүүлэх, инновацийн соёлыг хөгжүүлэх, технологийн боломжийг олж харах, гэхдээ үүнийг зөвхөн IT-ийн асуудал гэж ойлгох биш, бизнесийн бүхий л түвшинд авч үзэх шаардлагатай”-г онцолсон байна. Чуулганаар томоохон хадгаламж, зээлийн хоршоод болон Сингапурын финтек, блокчэйн технологийн салбарт тэргүүлэгчдийн төлөөлөгчид, технологид суурилсан дижитал гүйлгээ, инновацийг хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх талаар хэлэлцсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Үнэхээр гайхалтай. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр "Дэм дэмэндээ" уриан дор нэгдсэн манай хоршоод технологийн шийдлүүдийг нэвтрүүлж хөгжих нь цаг хугацааны л асуудал болжээ

    0 0 Хариу бичих