Д.Сосорбарам Японы нэрт дуучин Акитай хамтран цэнгүүн хийнэ

Монгол Япон Улсын соёлын харилцааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын Соёлын Элч, Япон Улсын иргэн нэрт дуучин Яширо Аки болон түүний хамтлаг Монгол Улсад дахин тоглолтоо хийхээр тун удахгүй ирэх гэж байна. 

Дуучин Яширо Аки нь Япон Улсад Энка төрлийн дууны хатан хаан хэмээгддэг бөгөөд 1971, 1973 оноос хойш түүний шинэ уран бүтээлүүд Японы хит дууны жагсаалтыг хэдэн 7 хоногийн турш тасралтгүй тэргүүлж, сонсогч, шүтэн бишрэгч нарынхаа сэтгэлийг уяраасаар ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энка төрөлд түүний хит дууны рекордыг эвдсэн амжилт гараагүй байна. 

2016 онд Д.Сосорбарамын үг, хөгжмийн зохиолч Г.Жаргалсайханы ая "Жамаас" дууг Япон хэлэнд буулган анх удаа Яширо дуучин дуулж, цомог гаргасан билээ.  Монголд "Жамаас" дууг Увертюра хамтлаг дуулж олонд хүргэсэн билээ.  Та бүхэн дуучны талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорх цахим хуудсаар зочилно уу. 
yashiro.mirion.co.jp 

"Аки энд Со" цэнгүүн нь монголын уран бүтээлчидтэй хамтарсан цэнгүүн болох бөгөөд цэнгүүнд Догмидын Сосорбарам, Хөсөгтөн хамтлаг, Уланнбаатар чуулгын бүжигчид хамтран оролцох болно. Цэнгүүн наймдугаар сарын 4-нд 17.00 цагт МҮЭСТ-нд болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)