Цахим орчин дахь аюулгүй байдлыг хянах баримт бичгийн төслийн талаар олон нийтийн санал хүсэлтийг авна

Олон улсын даатгалын хянан шалгагчдын холбоо нь даатгагчдын цахим орчин дахь аюулгүй байдлын асуудлаар санал дэвшүүлэн санхүүгийн гэмт хэргийн ажлын хэсэг тухайн асуудлаар хянах хүсэлт бүхий баримт бичгийн төслийг боловсруулж, 2016 оны наймдугаар сард хэвлүүлсэн байдаг. Энэхүү баримт бичиг нь цахим орчин дахь эрсдэл, аюулгүй байдал, учирч болох эрсдэлийг даатгуулах чадварыг хянах арга барилыг боловсронгуй болгон сайжруулахад чиглэсэн аж. Төсөлд уг баримт бичгийг авч үзэн тухайн байгууллагуудад цахим аюулгүй байдлын сайн практикийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд туслах талаар тусгажээ.

Тус холбоо нь олон нийтийг хамарсан үндсэн зөвлөгөөнийг энэ сарын 16-ны өдөр бага хурлын хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд олон нийтийн санал хүсэлтийг наймдугаар сарын 13-н хүртэл авахаар болсон байна. Саналаа өгөхдөө зөвлөгөөний цахим хуудсан дахь олон нийтэд зориулсан хэсэгт байрлах зааварчилгааг ашиглан санал сэтгэгдлээ үлдээх ба таны явуулсан санал сэтгэгдлийг тухайн мэдээллийн санд авч үлдэх юм. Мэдээллийн сан дахь сонголтуудаас сэтгэгдлийг нууцлахаар сонгоогүй тохиолдолд бүх сэтгэгдлүүд олон улсын даатгалын хянан шалгагчдын холбооны цахим хуудсанд нийтлэгдэх юм. Зарим нэг анхаарах зүйл нь Microsoft Word rэх мэт бусад програм хангамжуудаас зөвлөгөөний мэдээллийн санруу сэтгэгдлээ хуулж тавих үед зарим  форматууд (жишээ нь сум заах) зэрэг нь хадгалагдахгүй байж магадгүй учраас анхаарах хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)