“К2” оргилд хөл тавьсан Б.Гангаамаа бямба гаригт эх орондоо ирнэ

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж оргилд дээр 2018 оны долоодугаар сарын 21-ний 11:00 цагт гарлаа.

Б.Гангаамаа нь К2 уулын оргилоос Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансарын утсаар шууд холбогдож "К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өглөөний 11:00 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансрын утсаар ярьж байна. Энд маш хүчтэй салх шуурч байна. Удаан байж болохгуй учраас одоо яаралтай буух гэж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” хэмээн баярт мэдээгээ дуулгажээ. Энэ үеэр Нургу Шерпа "Монголын уулчин Гангаамаа К2 уулын оргилд дөнгөж сая амжилттай гарлаа. Та бүхэнд баяр хүргэе. Одоо Гангаамаа бид хоёр К2 оргил дээр зогсож байна” хэмээн баярт мэдээг анх хуваалцсан.

Тэрээр энэ удаад өөринй фейсбүүк хуудаснаа “К2” уулын оргил дээрээс хийсэн видео бичлэг, гэрэл зургаа нийтлэн наймдугаар сарын 4-нд баяртайгаар уулзья хэмээн бичжээ.

Ийнхүү Б.Гангаамаа нь дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гуравдахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилт бүтээлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. фотошоп байна аа. Нүдний шилийг нь л харчих, шал далий байрлуулсан байна

    0 0 Хариу бичих
  2. Монголд од болох их амархан болж дээ. Уул руу авираад л од. Сэтгэцийн өвчтэй Ганхүү л гэхэд хэдхэн уул руу авираад од болсон. Одоо тэгсэн чинь хэдхэн биш, харин нэг л уул руу авирахад од.

    0 1 Хариу бичих
    • Ergvv malaaa K2 gedeg uuliig chi mdehgvi l dee

      0 0
    • Eguu dagz

      0 0