“Нүүдэлчин Монгол” наадмын хэвлэлийн бага хурал болно

“Нүүдэлчин Монгол” наадмын хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд маргааш 11:00 цагт болно. “Соёлын биет бус өвийн их наадам”, “Үндэсний спортын VI их наадам”-уудын нэгдүгээр шатнаас шалгарсан 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 3000 гаруй ардын авъяастан, гар урчууд, тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан наймдугаар сарын 11-нээс таван өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодруулах юм.

Мөн энэхүү наадамд

Уламжлалт цагаан идээ, хоолны үзэсгэлэн худалдаа

Уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа

Спортын тэмцээн уралдаан

Тоглоом наадгай

Тоглолт, үзвэр үйлчилгээ зэрэг олон сонирхолтой арга хэмжээ тус наадмыг зорин ирсэн иргэд, олон нийт, жуулчдад нээлттэйгээр зохион байгуулагдана.

Хэвлэлийн бага хуралд оролцох төлөөлөгчид болох БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ЗГХА Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, ЗГХА Соёл, урлагийн газрын хэлтсийн дарга Н.Мөнхзул, ЗГХА Биеийн тамир, спортын газрын хэлтсийн дарга О.Баттулга нар оролцоно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)