Нийслэл хотод үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас зарим замууд үерийн усанд эвдэрсэн. Тухайлбал, Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирсан.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас холбогдох арга хэмжээг авч, Монелийн уулзвар дахь үерийн ус зайлуулах жалга дээр ажлыг зохион байгуулж, нураалтын явц 90 хувьтай байна.