Б.Ганхуяг: 1072 хувьцаа амилах боломж бүрдэж байна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага яг одоо мэдээлэл хийж байна. Тус компани 2018 оны хагас жилийн үйл ажиллагааныхаа тайланг олон нийтэд мэдээлж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Нүүрсний бүтээгдэхүүний үнийн уналттай холбоотойгоор санхүүгийн хүндрэлд орж байсан бэрхшээлүүд ард хоцорсон. Бид 2018 оны эхний хагас жилд 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллалаа. Жилийн төлөвлөгөөнийхөө 78 хувийг хагас жилд гүйцэтгэсэн байна. Төлөвлөгөөгөөр 140 тэрбум төгрөгийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан ч энэ тоо 216.5 тэрбум болж өсгөсөн. 2017 онд 72 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байв.

Манай компани 735 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Улсад өгөх өгөөж жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Нэмэглэх тусам өөрийн шууд хамааралтай төслийг санхүүжүүлэх чадавхтай боллоо. Мөн 1072 хувьцаа амилах боломж бүрдэж байна” гэлээ.

Тус компани дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар худалдааалж эхэлжээ.

2018 оны эхний хагас жилд 4.8 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтай байсан ч төлөвлөгөөгөө 51 хувиар давуулан биелүүлсэн. Экспортын орлогыг ч мөн адил.

Уурхайчид найман жилийн хугацаанд 40 дэх сая тонн нүүрсээ энэ жил олборлосон байна. Энэ бол том амжилт гэдгийг Д.Ганхуяг дарга хэллээ. Ажилтнуудынхаа үндсэн цалинг 21 хувиар, шөнийн нэмэгдлийг тав дахин өсгөсөн байна. Хөдөлмөр аюулгүй байдал, ажилтнуудын дэмжлэгийн санг нэмэгдүүлжээ. Ажилтнуудын нийгмийн асуудал, амьдрах орчныг ханган гэдэг бидний ажлын үндэс суурь гэдгийг ч хэлсэн юм.

Нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг энэ жил шийдэх нь тус компанийн гол ажлын нэг байсан. Тээвэр ложистикийн төвөө байгуулж, хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллаж эхэлсэн байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

“Чалко”-той хийсэн гэрээг ил болгоно гээд байсан. Гэрээг хэзээ ил болгох вэ?

-Гэрээ хэдийнэ ил болсон. Монгол, англиар бий. Шаардлагатай бол та бүхэн авч болно.

-“Чалко” компанийн өр юу болсон бэ?

-“Чалко” компанитай хийсэн гэрээ 2010 оноос хойш явж байсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гэрээ байгуулагдаагүй, гэхдээ гэрээтэй холбоотой зөрчил тэр үед гарсан. Эдгээрийг засаад гэрээг сайжруулаад явж байгаа. “Чалко” компани олон улсын зах зээлд гарсан. Энэ нь бид олон улсын зах зээлд гарсан компанитай байнга хамтарч ажиллаж байгаа учраас үнэлгээ өсөхөд тодорхой нөлөө үзүүлдэг юм билээ.

Бид “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлсэн байсан. 2017 онд энэ өрөө төлж дуусгаад одоо үндсэн гэрээ эхлээд явж байгаа. Баруунд зарагдаж байгаа нүүрсний үнээр жишиг тогтоож явж байна. Бид ч ийм шахалт шаардлага үзүүлж байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нөөцийг шинэчлэн тогтоохоор болсон гэсэн үү?

-Анх Монгол-Оросын геологичид 5.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон. Сүүлд өөр аргачлалаар нөөц тогтооход 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон. Одоо шинэчлэн дахин нөөц тогтоохоор ажиллаж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. тэгээд хурдалж үзээчдээ яадаргаатай юм ямар нэг үр дүн үзүүлээчдээ айл гэрийн дотор ямар өөрчлөлт ямар орлого орж ирээд байгаа юм бэ байдгаараа л байж байна ш тээ

    0 0 Хариу бичих
  2. Сайн байна амжилт хүсьэ

    0 0 Хариу бичих
  3. Amjilt husye,ene zaluu anhnaasaa ene chigleleer ajillaj bsan turshlagatai hun shig bna

    0 0 Хариу бичих