ОУВС-гийн ажлын хэсгийг хүлээн авч уулзав

"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн 5 дахь шатны үнэлгээг хийх ОУВС-ийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллахаар ирсэн бөгөөд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг болон холбогдох газруудын захирлуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар хөтөлбөрийн хэрэгжилт, ойрын хугацааны инфляци болон эдийн засгийн төлөв, банкны салбарт хийгдсэн активын чанарын үнэлгээний үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүд зэрэг асуудлаар ярилцлаа. Ажлын хэсэг Монгол Улсад хоёр долоо хоногийн хугацаанд ажиллах болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. энэ оувс гэдэг энэ байгууллагыг монголоос хөөж гаргавал зохино ямар арчаагүй төр засаг гэхээрээ 3 сая хүрэхгүй шахуу ард түмнээ өөд аваад явчихаж чадахгүй харийн луйварчдаас гуйлга гуйж суудаг байна вэ энэ үзэгдэл бол монгол түмний төлөө хийгээд байгаа зүйл бишээ ЭНХБОЛДТОНГУУД ,ХҮРЭЛБААТАРТАНГУУД монголын ард түмний хөрөнгийг харийнхантай хувааж идэж байгаа л зүйл хүрэлбаатар гэдэг нэг цайсан хулгайч байнаа чи их удахгүй хулгайлсан зүйлдээ хахаж үхэх болно тэр 60 саяын зам цагт төлж байгаа өр гэдэг бол шал худлаа днб өслөө л гэнэ ард түмэнд наалдаж байгаа зүйл юу байна өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд ямарч сайхан зүйл монголд алга үхэл хүчирхийлэл өөр энэ гээд хэлээд өгөх өнгөтөй юу ч байхгүй монголчууд тэнэг бишшүү та наэын цаг дуусч байгаа

    0 0 Хариу бичих