“UFO” хамтлагийнхан шинэ цомгоо гаргажээ

“UFO” хамтлагийнхан шинэхэн цомгоо гаргажээ. “Үл мэдэгдэх нисдэг биет” цомгийн эзэд энэ удаад “Бидний өмнө” гэж нэрлэсэн хоёр дахь цомгоо ийнхүү гаргажээ.

Синт-Пиано рок хамтлагийн “Бидний өмнө” шинэ цомог найман дуунаас бүрдэнэ. 

Шинэ цомгийн “Чамайг хүлээхдээ” дуугаар дамжуулан Ариунболд юу гэж боддогийг хоносон борооноор алхахдаа сонсоорой. Энэ цомгийн эхний хит дуу. Содоогоор дамжин гарах энэ эгшиг, уянга Бааскагийн гитарын гоцлолтой нэгдэж таны, миний үг болно. Маш их таалагдсан.       

“Star of Wish” буюу “Хүслийн од” дууг 2016 оны наадмын эхний өдөр сонссон санагдаад байна. Тэр үе нэг хэсэг амнаас салахгүй явсан юм. Харин энэ удаад шинэ цомгоос энэ дууг сонсоход хуучин танилтайгаа тааралдах шиг болсон хэмээн “UFO” хамтлагийн фен өгүүлсэн.

Цомгийн хавтасны зураг болон доторх хуудаснуудын өнгө их таалагдлаа. Энэ цомгийн концепцийг бүрэн илэрхийлжээ. Хайр гэгээлэг, хааяа гунигтай бас хагацалтай, нулимстай гэсэн ч гэгээн тунгалаг. Үүлтэй тэнгэр шиг “UFO” хамтлагийн шинэ цомог мэндэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)