Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд энэ сарын 27-29-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болж, түүний  нэрэмжит “Хурмаст тэнгэр” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болсон байна.

Яруу найргийн наадам энэ сарын 26-нд Дорноговь аймгийн "Соёмбо" цогцолборт болно.

Говийн тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар ард Дулдуйтын гэрт мэндэлжээ.