Дуучин Ч.Бадрал “Golden Star-2018” шагналын эзэн боллоо

Италийн алдарт “Chigiana” академиас зохион байгуулдаг “Chigiana international competition 2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг дуучин Ч.Бадрал авч, “Golden Star-2018” шагналын эзэн болжээ. Энэхүү шагналыг 12 мянган евро дагалддаг бөгөөд мөн долоодугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр Италийн  “Sferisterio di Macerata” задгай театрт тавигдах  Ж.Вердийн "Травиата" дуурьт Альфредын эцэг Жорж Жермонд тоглох эрхээр шагнуулж байгаа юм.

Олон улсын тус тэмцээн нь зургаан сарын турш дэлхийн олон оронд зэрэг явагдаж, долоодугаар сарын 6-нд шилдгээ тодрууллаа. Энэхүү тэмцээнд нийт 1870 дуучин өрсөлдсөн байна. Баритон Ч.Бадрал “Golden Star-2018” шагналын эзэн болсон бол “Silver Star-2018” шагналын эзэн сопрано Бенедитта Торри болжээ.

ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргээд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм. 

Тэрбээр 2014 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны дэд байр, 2015 онд ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр, нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилттай яваа дуучин юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Баяр хүргэе

    0 0 Хариу бичих
  2. bayar hurgie

    0 0 Хариу бичих
  3. Бадралдаа халуун баяр хүргэе. Оролдлого сайт Оройд нь гарна гэдгийг жинхэнэ утгаар нь харууллаа. Дахин баяр хүргэе.

    0 0 Хариу бичих