Н.Батсуурьд “Ланд крузер-200” автомашин гардуулан өглөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Н.Батсуурьд түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши болон Монгол Улсын шинэхэн аварга Н.Батсуурийн гэр бүлийнхэн, бөх сонирхогчид байлцлаа.

Тоёота моторс корпораци тав дахь жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Автомашин гардуулах ёслолын үеэр "Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын аварга Н.Батсуурь танд улсын их баяр наадамд ес даван түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд жийп машины хаан болох “Ланд крузер-200” автомашинаа бэлэглэх боломж бүрдэж байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Та бүхэн сайхан наадаарай” хэмээлээ.

Монгол Улсын аварга Н.Батсуурь “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Тоёота моторс корпорацийн хамт олондоо нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээн хэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Энэ сайтуудын сэтгэгдлүүдийг харсан чинь шинэ аваргаа нутаг устай нь балай авчээ яагаад шинэ аваргадаа баярлахгүй бгаан ард түмэн минь??? Ямар аймаар муулдгийн увс хүн хүн биш юм шиг л юм бичицгээсэн байхын бүр казакуудаас дор үзэхнээ энэ чинь. Яаж баыгаан эднийг хөөрхий хазгай хэлтэй мэлтэй гээл. Адилхан монгол хүмүүс болкүшдэ зайлуул. Зарим компани анкет хараад өө увсынх уу авкү авкү гар гдг гн яаж бгаан хөөрхийс.

    0 0 Хариу бичих
    • ха ха ха, хүнийг хэл амаар нь ялгаварлалаа гээд л нээх сүрхий эхэлсэн чинь шууд л казахаас дор үзлээ гэж аймаар расист юм яриад явчдаг байна ш дээ.

      0 0
  2. Ядуугийн зовлон их юм даа. Тэнд хүн олигтой болохоор л энд хүмүүс боож үхэх гээд байх юм. Аливаа шагнал хичээл зүтгэл, буяны хариуд ирдэг гэдэг. Хэлээр үйлдэж байгаа нүгэл нь хүнд хэзээ ч буян болж ирдэггүй гэдэг. Бидний Монголчуудын нэг нь ч болтугай өөдөө дэвжиг.

    0 0 Хариу бичих
  3. Шагналд авсан мөнгө, эд зүйлсийнхээ татварыг төлөхөө мартваа.

    1 0 Хариу бичих
  4. shudarga barildaagui

    0 0 Хариу бичих
  5. Аварга гуай эцэгтэйгээ нийлж замын цагдаа зодож бсн одоо энэ мишаанаараа дайрч баривда ккк

    0 1 Хариу бичих
    • Нээрээ, аавтайгаа нийлж замын цагдааг зоддог чинь энэ ш дээ. Хогийн, новшийн гар даа. Бөх хүн хүнд гар хүрдэг л гэж бодохоор уур хүрээд байдаг юм. Асашорю энэ хоёр хоорондоо зодолдвол таарна

      1 1