Ш.Мөнгөнбаатар: Дөрвийн даваанд маш хүнд барилдаан болсон

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шинээр цолны болзол хангасан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цолны үнэмлэх, энгэрийн тэмдгийг нь гардуулж өгсөн билээ. Энэ үеэр тэдний заримтай нь уулзаж, сэтгэгдлийг нь сонссоноо хүргэж байна.

Б.Даваа-Очир: намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа

/Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат, улсын начин цолны болзол хангасан/

“Сайхан наадлаа. Улсын начин цол авсандаа баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээждээ Монгол Улсыын арслан Х.Мөнхбаатар багшдаа, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний багш харцага н.Нарангэрэл багшдаа хүчний бэлтгэлийн н.Алтангэрэл багшдаа болон намайг дэмждаг н.Энхтайван ахдаа, нутгийнхаа намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай

Ш.Мөнгөнбаатар: Аав, ээждээ ханьдаа баярлалаа

/Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, улсын харцага цолны болзол хангасан/

Энэ сайхан цолны эзэн болсондоо маш их баяртай байна. Дөрвийн даваанд маш хүнд барилдаан болсон. Аав, ээждээ ханьдаа баярлалаа гэж хэлье

Н.Золбоо: Гурван багшдаа баярлалаа\

/Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, улсын харцага цолны болзол хангасан/

Энэ сайхан наадамдаа  сайхан барилдаж, тав, зургаагийн даваанд тунан барилдаж харцага цол авсандаа баяртай байна. Чөлөөт бөхөөрөө 2004 оноос хойш хичээллэж эхэлсэн. Одоо болтол барилдаж байгаа. Энэ завшааныг ашиглаад Баянхонгор аймгийнхаа Их богд дэвжээ, Мөнхийн үсэг групп, цагдаагийн газрын Хүч спортын хороо Баянхонгорын хөгжлийн төлөө сан тусалж дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Гурван багшдаа баярлалаа. Сайхан наадацгаагаарай.

Т.Бэгзсүрэн: Энэ жил бэлтгэл ерөнхийдөө сайн байсан

/Завхан аймгийн Отгон сумын харъяат, улсын харцага цолны болзол хангасан/

Өнөөдөр сайхан барилдаж харцага цолонд хүрлээ. Маш их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав, ээж, багш, дасгалжуулагч, тусалж дэмждэг  ах нартаа баярлаж талархаж явдгаа хэлье. Энэ жил бэлтгэл ерөнхийдөө сайн байсан.  Өвөл заалны барилдаанууд жигд сайн барилдсан. Монгол түмний хайртай хүү Н.Түвшинбаяр ахаараа тав давж начин болоод цаашаа зургаа давж харцага болсондоо маш их баяртай байна. Сайхан наадацгаагаарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Бэгзсүрэнгийн ярилцлаганд Цэрэнтогтохын зураг тавьсан байна шүү сольж тавиарай сэтгүүлч Г.Даша минь

    0 0 Хариу бичих
  2. Найраа биш бол болж дээ. Олон л харцага, начин төрсөн байна.

    0 0 Хариу бичих