Улсын аварга Ч.Санжаадамба, заан Н.Жаргалбаяр нар шөвгийн дөрөвт үлдлээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын долоогийн даваа үргэлжилж байна. Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын аварга Ч.Санжаадамба Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат улсын харцага цолны болзол шинээр хангасан Шарын Мөнгөнбаатарыг барьц сонгооноос мордож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр улсын арслан Ц.Содномдоржийг барьцгүй шилдэж хавираад давж, шөвгийн дөрөвт үлдлээ.

Улсын аварга С.Мөнхбат цэргийн арслан Т.Бэгзсүрэнтай, улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан Н.Золбоотой барилдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)