Говь Алтай аймгаас анхны “Улсын мэргэн” цолтон төрлөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлсэн тамирчдад Ерөнхийлөгч шагнал гардууллаа. Энэ жилийн наадмын сурын харваанд эрэгтэйчүүдээс Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг түрүүлж, тус аймгаас төрсөн анхны эрэгтэй улсын мэргэн цолтон болсон бол эмэгтэйчүүдийн төрөлд Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алдар Жем” багийн харваач Монгол Улсын мэргэн Дамирангийн Норжмаа 11 жилийн дараа улсынхаа наадамд түрүүлж, хошой мэргэн цолны болзол хангасан юм.

Эрэгтэй

Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг – 33 оноо,
Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, спортын мастер, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл” ХХК-ийн харваач Нармандахын Алтантулга – 33 оноо,
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, “БЗД Бурхан халдун” группын харваач, спортын мастер Борын Зоригтбаатар – 32 оноо,
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Монде” ХХК-ийн харваач, Монгол Улсын мэргэн Хасагын Болдбаатар – 31 оноо,
Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Орхон аймаг, “Хангарьд” спорт хорооны харваач, спортын мастер, аймгийн мэргэн Эрдэнэбатын Ганчулуун – 31 оноо,
Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, Багануур дүүргийн “Уурхайчин” багийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Жаргалсайханы Содномпил – 31 оноо,
Завхайн аймгийн Тэс сумын уугуул, “Монде” ХХк болон ХХБ-ны тамирчин, спортын мастер, аймгийн мэргэн Батхуягын Хатансайхан – 31 оноо,
Баян-Өлгий аймгийн Алтайн сумын уугуул, спортын мастер “Алдар” спорт хороо, “Жем” интернэшнл” ХХК-ийн харваач Нармандахын Алтансүх 31 оноогоор шилдэг наймд багтлаа.

Эмэгтэй

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алдар Жем” багийн харваач Монгол Улсын мэргэн Дамирангийн Норжмаа-34 оноо,
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, “Говь-Эрдэнэ кашмер” ХХК, “Мэргэн зэв” клубын харваач Монгол улсын мэргэн Гийнаагийн Батзаяа-32 оноо,
Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Баян Улзын хишиг” хоршооны харваач Батсүхийн Ганчимэг-31 оноо,
Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг, “Петровис” ХХК-ийн багийн харваач Монгол улсын мэргэн Батын Бутваан – 30 оноо,
Орхон аймгийн “Хангарьд” спорт хороо, “Энержи Ресурс” ХК-ийн харваач, Мягмарын Мөнх-Амгалан – 30 оноо,
Дорноговь аймгийн харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Э.Сайханчимэг – 30 оноо,
Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, “Монде” багийн харваач, Монгол Улсын гарамгай харваач Чагнаадоржийн Гандаваа – 29 оноо,
Өмнөговь аймгийн харьяат, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Есүүхээ мэргэн” клубын харваач, спортын мастер Ганболдын Энхмандах – 29 оноогоор шилдэг наймд багтаад байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)