Есөн начин төрлөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Энэ даваанд улсын цолгүй 10 бөх босч барилдсанаас ес нь начин цолны босгоор алхлаа.

Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат, аймгийн хурц арслан Баярсайханы Батжаргал дархан аварга Г.Өсөхбаяраар, Өмнөговь аймгийн хүрмэн сумын харъяат, аймгийн хурц арслан Ш.Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаяраар, Баянхонгор аймгийн Заг сумын харъяат, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал улсын гарьд Б.Гончигдамбаар, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар улсын заан М.Өсөхбаяраар, хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат аймгийн арслан Батбаярын Даваа-Очир улсын заан Б.Батмөнхөөр, Завхан аймгийн Отгон сумын харъяат, аймгийн арслан Төрмөнхийн Бэгзсүрэн улсын заан Найдангийн Түвшинбаяраар, аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн Золбоо улсын харцага Б.Бат-Өлзийгөөр, Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, аймгийн арслан Цогбадрахын Бямба-Очир улсын арслан Э.Оюунболдоор  тус, тус давж, улсын цолтны их гэр бүлд орцгоолоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 1 Баянхонгор нь дутуу байна

    0 1 Хариу бичих
  2. Mungunbaatar ovoo sh de. Olon jil harsan yum. Ingej magnai tenuilgeh gej.

    0 0 Хариу бичих