"Цэвэрхэн наадацгаая" аян иргэдийн талархлыг хүлээж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын оюутны холбоо хамтарч "Цэвэрхэн наадацгаая" аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд 80 оюутан наадмын таван хоног Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд ажиллаж, хоггүй цэвэр орчинд баярлахыг наадамчин олонд уриалж байгаа юм.

Наадамчид "Цэвэрхэн наадацгаая" уриатай самбарыг хараад хогоо хогийн саванд хийж хэвшиж байгааг оюутнууд хэлж байна.Тэд долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд ажиллах бол 13, 14, 15-нд аялагч, амрагчид ихээр очдог Горхи-Тэрэлжийн бүс нутагт ажиллах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)