Дөрвөн начин шинээр төрөөд байна

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. Начны даваанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат, аймгийн арслан Батбаярын Даваа-Очир улсын заан Б.Батмөнхөөр тав давж начны болзол хамгийн түрүүнд хангалаа. Түүний араас Баянхонгор аймгийн Заг сумын харъяат цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав даван начин цол хүртэж, наадамчин олныг шуугиулав. Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат бөх, аймгийн арслан Баярсайханы Батжаргал Дархан аварга Г.Өсөхбаяраар тав давж начин цолны болзол хангасан бол Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж начин цолны болзол хангасан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)